www.Anydesk.com татаж хандуулна уу
Шинэчилсэн:2024/10/01 Унших:1 мин 5 сек
Даянсофт ХХК-с харилцагчдадаа
- програм суулгах
- зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх
- хандаж шалгах (бүртгэл, тохиргоо, алдаа гэх мэт) үедээ www.AnyDesk.com програмыг ашигладаг.
Хэрвээ та Даянсофт ХХК-с дээрх үйлчилгээг авах тохиолдолд дараах зааврын дагуу Anydesk програмыг ажиллуулж, Your address дугаараа чат группээр илгээнэ үү.
-
Dayansoft ERP системээс Anydesk ажиллуулах бол баруун дээд буланд Anydesk товч дарна.
-
Dayansoft POS програмаас Anydesk ажиллуулах бол Түгжих товч дараад нэвтрэх цонхноос Anydesk товч
эсвэл Үйлдэл товчноос Тусламж товч дараад Anydesk товч дарна.
-
Хэрвээ таны компьютерт Anydesk програм татагдаагүй, програмын фолдерт байхгүй тохиолдолд 1 удаа татаж суулгана. www.anydesk.com сайт руу нэвтрээд Download Now товч дарна.
-
Your address дугаараа чат группээр илгээнэ.
-
Даянсофт ХХК-с хандах ажилтан таны илгээсэн дугаар руу хандах хүсэлт илгээх үед Accept, Reject 2 товч бүхий цонх гарах ба та хандуулахыг зөвшөөрч байгаа тохиолдолд Accept ногоон товч дарна уу.
-
Хандсан тохиолдолд Disconnect улаан товч бүхий цонх нээгдэж таны компьютерын дэлгэцийн зайнаас харж, удирдах боломжтой болно.
-
Хэрвээ хандаж хийж үйлчилгээ дууссан бол та Anydesk програмаа хаагааарай.
Анхаарах зүйлс:
- Интернетгүй тохиолдолд хандах боломжгүй.
- Интернет тасалдах үед холболт салдаг тул дахин хандаж, дахин Accept товч дарах шаардлагатай болно.
- Хандах үед интернетийн хурдаас хамаарч дүрс хоцрох удаашрах, хандах боломжгүй байх боломжтойг анхаарна уу.
Хэрвээ ямар нэг шалтгааны улмаас таны компьютерт Anydesk програм суулгаж ашиглах боломжгүй бол дараах ижил төстэй өөр бусад сонголтууд байдаг тул татаад ажиллуулаарай.