HoReCaSoft програмаас борлуулалт татах


Шинэчилсэн:2025/05/02 Унших:1 мин 29 сек

HorecasoftLogo Dayansoft ERP систем нь 2022.4-р сард https://pms.horecasoft.mn/ -тэй холболт хийгдсэн бөгөөд тус системээр хийсэн өрөөний борлуулалт, бусад үйлчилгээний борлуулалтын мэдээллийг Dayansoft ERP системийн Борлуулалт - Борлуулалт цонхонд татах боломжтой. Борлуулалт татахдаа ажилтны гараагаар болон тухайн өдрийн хаалт хийсэн нийт дүнгээр татах 2 боломжтой бөгөөд аль хувилбараар борлуулалтаа татдаг байхыг Horecasoft-той ярилцаж тухайн системд тохиргоо хийлгэдэг.

HoReCaSoft тохиргоо хийх:

  1. https://pms.horecasoft.mn/ -тэй гэрээ байгуулна.
  2. Dayansoft ERP системийн Борлуулалт - Пос тохиргоо цонхонд зочид буудал, үйлчилгээний цэгээ бүртгэнэ. Төрөл баганын утга Hotel байхыг анхаарна уу. HoReCaSoftPosCfg
  3. Борлуулалт - Пос тохиргоо - Нэмэлт тохиргоо цонхонд дараах тохиргоо утгыг https://horecasoft.mn/ -с авч тохируулж хадгална.
    • HoReCaSoft HotelCode
    • HoReCaSoft Username
    • HoReCaSoft Password
  4. HoReCaSoft програмд борлуулах бараа үйлчилгээний кодыг Dayansoft ERP системд Бараа материал - Бараа код цонхонд ижил нэрээр кодлоно.

HoReCaSoft борлуулалт татах:

  1. Цэс: Борлуулалт - Борлуулалт – Шинэ - Үйлдэл – Посын борлуулалт татах Энэ цонхноос Пос сонголтоос дээр тохируулсан зочид буудлаа сонгоод, хугацаагаа оруулж Харах товч дарна. SelectHorecasoftPOS

  2. Тухайн өдрийн борлуулалт танай сонголтоос хамаарч гараагаар эсвэл нийт дүнгээр жагсаалт харагдах ба өдөр, гараагаа сонгоод Татах товч дарна. SalesFromHorecasoft

HoReCaSoft борлуулалт татахад мэдэх шаардлагатай зүйлс: