Knowledgebase


Шинэчилсэн:2025/05/04 Унших:3 мин 19 сек

Даянсофт ХХК-н албан ёсны Мэдлэгийн сан буюу Knowledgebase-т тавтай морилно уу. Бид компани анх байгуулагдсанаас хойш тасралтгүй хэрэглэгчийн асуулт, хэрэглэгчдэд болон бидэнд тулгарсан асуудал бүрт системийн шийдэл, UI, UX, зааварчилгаа мэдээллээр хангах, та бүхэнд хамгийн ойлгомжтой, энгийн байдлаар хүргэхийн тулд тухайн нэг мэдлэг мэдээллийг видео, текст, зурган байдлаар алхам бүрээр, дэлгэрэнгүй тайлбартайгаар оруулахыг хичээж маш их цаг хугацаа, хөдөлмөрийн үр дүнд энэхүү know-how мэдлэгийн сан бүтсэн тул та өөрт хэрэгтэй асуултынхаа хариултыг бүрэн дүүрэн авч чадна гэдэгт найдаж байна. Хэрвээ зааварчилгаанаас ойлгомжгүй, буруу, хуучирсан мэдээлэл байвал бидэнд мэдэгдэж мэдлэгийн санг шинэчлэх, live, үнэн зөв байлгахад хамтран ажиллахыг хүсье. Баярлалаа.

dayansoft-н талаар асуух зүйл байвал та яг юу хийх ёстой вэ?

Та dayansoft системийг хэрэглэхээр сонирхож байгаа, эсвэл шинэхэн хэрэглэгч, эсвэл олон жил ашигласан хэрэглэгч, бүр Даянсофт ХХК-д ажилладаг ажилтан нь байх эсэхээс үл хамаарч танд dayansoft-н талаар мэдэхгүй, чадахгүй, асуух зүйл гарч ирсээр байх бөгөөд асуулт асуух, хариулт авах хэрэгцээ шаардлага хэн бүхэнд хэзээд байсан, байдаг, байсаар ч байх болно. Яг энэ үед та тухайн нөхцөл байдал, асуух асуултынхаа агуулга, төрлөөс хамаарч хамгийн үр дүнтэй дараах аргуудаас сонгож ашиглана уу. Жишээ нь, ерөнхий ажиллагаа, заавар, процессын асуулт уу, нарийвчилсан нууц мэдээлэлтэй асуулт уу, ойлгуулахад төвөгтэй асуулт уу гэдгээс хамаарч зөв аргаа сонгох хэрэгтэй.

1. AI tool ашиглаж хайлт хийх (ChatGPT гэх мэт.)

Даянсофт ХХК-н зүгээс өөрсдийн know how, бусад хуваалцаж болох бүх мэдээллээ мэдлэгийн сандаа шингээж, шинэчилж оруулдаг. Иймд таны хувьд өөрийн хэрэглэдэг, түгээмэл дэлгэрсэн AI tool ашиглаад source мэдээллээ зааж өгөөд, ерөнхий заавар, процесс, програмын ажиллагаатай холбоотой ч бүх асуултаа хэнээс, юунаас ч хамааралгүйгээр хязгааргүй асуух боломжтой. Жишээ нь, Биднээс түгээмэл асуудаг програм шинээр суулгах, шилжүүлж суулгах зааврыг https://chatgpt.com/ -с асуухад маш товч, тодорхой алхмаар үнэн зөв хариулж байна. Та юу ч асууж болно.

  1. https://chatgpt.com/ сайт руу бүртгэл үүсгэж нэвтэрнэ.
  2. source: www.dayansoft.mn гэж бичээд араас нь асуултаа бичнэ.

source: www.dayansoft.mn

AskChatGPT11 AskChatGPT12

Хэрэв пэйж хуудсаар ажилтантай чатлаж байгаа бол та тухайн ажилтны чадамж хийгээд, ажлын цаг, ачаалал, асуултаа, хариултаа ойлголцох түвшин зэрэг маш олон хязгаарлалтууд танд тулгарна. AI-д тийм хязгаарлалт үүсэхгүй.

Гэхдээ AI tool ашиглахад анхаарах маш чухал зүйл байдаг. AI нь асуулт, хариулт бүрээр суралцаж, баяжиж байдаг тул өгч буй хариулт зөв бас буруу байж болно. Иймд та өгч буй хариултыг дахин нягтлах, шалгах шаардлагатайг анхааруулж байна. Аль ч AI-н хувьд энэ талаар санамж жижигхэн боловч харуулдаг нь учиртай юм. Жишээ нь, ChatGPT can make mistakes. Check important info.

2. "Гарын авлага" товч дарах

Dayansoft ERP системийн дурын цонхыг нээгээд Гарын авлага товч дээр дарснаар зөвхөн тухайн цонх, модультай холбоотой мэдлэгийн сан, гарын авлагууд шүүгдэх ба дэлгэрүүлж унших боломжтой. Жишээ нь, Цалин бодолт цонхыг нээгээд мэдлэгийн сан товч дээр дарснаар цалин бодолттой холбоотой мэдлэгүүд гарч ирнэ.

SearchDKB12

3. Анхааруулга, алдааны мессэж цонхноос Заавар харах

Dayansoft ERP системээс өгч буй алдааны мессэж цонхноос Заавар харах товч дарснаар яг тухайн алдаатай холбоотой заавар, шалтгаан, хэрхэн засварлах талаар дэлгэрэнгүй заавар руу үсэрнэ.

SearchDKB13

Хэрэв яг тухайн өгч буй мессэжээр текст хайлт хийхэд илэрц олдохгүй бол дараах цонх харагдах ба та Knowledgebase хэсэгт дарж Хайлт хэсэгт алдааны зарим мессэж, түлхүүр үгээр хайна уу.

SearchDKB14

4. Түлхүүр үгээр хайх (Keyword, tags...)

Хайх хэсэгт хайх түлхүүр үгээ бичээд Enter товч дарна. Хайлтын илэрц дээр дарж тухайн мэдлэгийн санг унших, үзэх боломжтой. Жишээ нь, та шинэ хэрэглэгч бол Шинэ хэрэглэгч үгээр хайж ямар алхмын дагуу бүртгэл хөтлөх дараалалтай танилцах боломжтой.

SearchDKB11

Дутагдалтай тал нь та яг түлхүүр үгээ, хайлтаа маш оновчтой, алдаагүй, зөв бичсэн байх шаардлагатай. Хэрэв та AI ашиглах 1-р зааврыг ашиглавал ийм асуудал үүсэхгүй. Гэхдээ зөв түлхүүр үгээр хайвал танд хамгийн үнэн зөв мэдлэг, зааврыг илэрцэд харуулах боломжтой. Буруу хариулт, зөвлөгөө өгөхгүй гэсэн AI-с давуу тал одоогоор байна.

Яагаад заавал мэдлэгийн санг ашиглах ёстой вэ? Хайсан мэдээллээ олохгүй бол яах вэ?

Хэрвээ та дээрх 4 аргаар алинаар ч өөрийн асуултын хариултыг олоогүй бол манай dayansoft facebook page хуудсаар холбогдоорой. Баярлалаа.