Dayansoft Partnership
Олон улсад аливаа програмын нэвтрүүлэлт үйлчилгээг тухайн програмын хөгжүүлэгч компаниуд нь өөрсдөө биш partner байгууллагууд нь үзүүлдэг бөгөөд програмын компаниудын өөрсдийнх нь хүрч үйлчилж, харж чаддаггүй орон зайд нэвтрэн амжилттай хамтын ажиллагааг бий болгосон тэргүүн туршлага олон байдаг. Даянсофт компаний хувьд ч гэсэн энэхүү хэрэглэгч байгууллага, partner байгууллага болон хөгжүүлэгч компани 3 тал бүгд харилцан ашигтай байх соёлыг Монголдоо түгээхээр түүчээлэн ажиллаж буй цөөн компаний нэг юм.
Олон жилийн турш хамтдаа хөгжиж, бие биенээсээ суралцаж, итгэл дааж Gold partner болсон байгууллагуудаа санал болгохдоо үргэлж бардам байдаг.
Gold Partners
Харин та Dayansoft програмын шинэхэн хэрэглэгч бол дараах Partner байгууллагуудаас сонгон нэвтрүүлэлт, үйлчилгээг чанартай, өндөр түвшинд авахыг санал болгож байна.

Эй эм эн аудит ХХК
Aудит баталгаажуулалт, НББ зөвлөх, тайлан гаргах, програм нэвтрүүлэл

Эйч энд Эм файнаншл сервис ХХК
НББ зөвлөх, тайлан гаргах, програм нэвтрүүлэлт

Монголтакс ТМЗ ХХК
ТМЗ үйлчилгээ, НББ - ийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, програмын нэвтрүүлэлт
Си Эм Эй Ар Ти ХХК
ТМЗ үйлчилгээ, НББ - ийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, програмын нэвтрүүлэлт

Макензи энд партнерс ТМЗ ХХК
НББ, Аудит, ТМЗ үйлчилгээ зөвлөх үйлчилгээ
Partner болох
Хэрэв танай байгууллага санхүү, татвар, зөвлөгөө, нэвтрүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг бол манай түнш болж хамтрахыг урьж байна.
Хамтран ажиллах санал, боломж
Бид санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, байгууллагын санхүү бүртгэл хөтлөлт хийж тайлан баланс гаргах үйлчилгээ үзүүлдэг, ERP системийн нэвтрүүлэлт, сургалт үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах бодлогыг баримталж байна.
Хэрвээ та дээрх үйлчилгээг үзүүлдэг бол бидэнтэй холбогдоорой. Бид тантай, танай байгууллагатай хамтран ажиллах санал тавьж байна. Хамтын ажиллагааны гол зорилго нь та өөрийн сайн чаддаг зүйлээ, бид өөрсдийн сайн чаддаг зүйлээрээ хамтрах юм.

Хамтын ажиллагааны
хэлбэр
Dayansoft ERP, Dayansoft POS програм хэрэглэгч нь манай болон танай бүтээгдэхүүн үйлчилгээг авах дундын харилцагч болно.
Даянсофт ХХК зөвхөн ашиглаж буй програмын лицензийн төлбөрөө авах ба програмтай холбоотой алдаа, асуудал, лиценз олголт зэрэг асуудлыг хариуцна. Лицензийн төлбөр нь манай веб сайт дээрх үндсэн үнээр байна
Програмын зөвлөгөө үйлчилгээ, нэвтрүүлэлтийг танай байгууллага, та хариуцна. Тус үйлчилгээний төлбөрийг дундын харилцагчтай та өөрөө тохирно. Тус тохиролцоонд Даянсофт ХХК-с ямар ч оролцоогүй байна.
Бид танд, танай байгууллагад өөрсдийн програмыг ямар нэг лицензийн төлбөргүйгээр суулгаж, бүх боломж, функц, ажиллагааны талаар зааварчилгаа, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Өөрөөр хэлбэл, дундын харилцагч байгууллагын зөвшөөрлөөр тухайн компанийн бааз руу хандах эрхийг танай байгууллагад олгох ба ямар нэгэн төлбөр тооцоо үүсэхгүй.
Хамтын ажиллагааны эцсийн зорилго нь 3 талын аль алинд хамгийн ашигтай байх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Хамтын ажиллагааны хүрээнд танай, манай 2 тал хооронд ямар нэг төлбөр тооцоо үүсэхгүй.
Бид шинэ харилцагч байгууллагуудад хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагуудын үйлчилгээг санал болгоно. Танайх програм шаардлагатай шинэ болон одоогийн харилцагч байгууллагууддаа манай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоно.
Хамтын ажиллагааны
давуу тал
2 тал өөр өөрсдийн чаддаг, хийдэг ажлаа хийх ба аль аль талын борлуулалтыг дэмжинэ. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ мэргэжлийн хүмүүс, багт даатгана.
Бидний хувьд мэргэжлийн зөвлөх, үйлчилгээ үзүүлэгч хамтрагчтай болно.
Танай байгууллагын хувьд найдвартай, мэргэжлийн програм хөгжүүлэгч хамтрагчтай болно.
Дундын харилцагч маш хямд, боломжийн үнээр програм хангамж болон мэргэжлийн үйлчилгээг авах боломжтой.
Хамтран ажиллах хүсэлт илгээх
Хамтран ажиллахын тулд гэрээ байгуулах хүсэлт форм бөглөнө. Бид тантай хамтын ажиллагааны гэрээ байгуулах бөгөөд дундын харилцагч байгууллагын 2 талын аль нэг нь олж, програм суулгаж, харилцагчийн гэрээг байгуулснаар эхэлнэ.