Dayansoft Logo

Бидний тухай

Даянсофт нь олон ялгаатай хэрэглэгчдийн хэрэгцээг нэг системээр хангах зорилго хүсэлтэй 2015 оноос тогтмол хөгжиж байгаа Монголын програм хангамжийн компани юм.

Даянсофт компанийн баг

0+

жил хуримтлуулж, хуваалцсан туршлага

0+

өсөж буй бизнест Dayansoft ERP

0+

үйлчилгээний цэгт Dayansoft POS

0+

API интеграци холболт

0+

видео, зурагтай цогц гарын авлага

Манай баг хэрхэн ажилладаг вэ

Хэрхэн ажилладаг

Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэхэд хялбар, найдвартай, тасралтгүй сайжрах шийдлийг бүтээх нь бидний зорилго.

Оновчтой шийдвэр гаргах мэдээллийн үнэ цэнийг ойлгосон, үндсэн бизнесийнхээ процесст анхаарлаа хандуулахыг хүсдэг дунд хэмжээний /SME/ бизнест бид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан дараагийн шатанд хүрэхэд нь туслахыг хичээн ажилладаг.

Бид хэрэглэгч нартаа хэрэглээний таатай мэдрэмж, туршлага өгөхийг чухалчилдаг бөгөөд ERP систем нийлүүлэгчид дундаа шинэ өнгө нэмсэн ухаалаг, гоёмсог сонголт болохын төлөө хичээн ажилладаг билээ.

О.Мөнх-Оргил

CEO

О.Мөнх-Оргил

Даянсофт нь хэрэглэгч байгууллагуудтайгаа хамтран, өөрсдийн болон хэрэглэгчдэд өдөр тутамд тулгардаг бодит асуудлуудыг шийдвэрлэх замаар тасралтгүй суралцаж, хөгжиж ирсэн.

Компанийн дотоод соёлын суурь нь “Бод, унш, асуудал шийд” хэмээх энгийн боловч хүчтэй философи юм. Бид энэ зарчмыг зөвхөн өөрсдөдөө хэрэгжүүлээд зогсохгүй, хэрэглэгч байгууллагууддаа олон жилийн турш хуримтлуулсан мэдлэг, туршлага, шийдлүүдээс бүрдсэн “Мэдлэгийн сан”-гаа ашиглан түгээж ирсэн.

Ингэснээр хэрэглэгчид маань бие даан суралцах, өөрсдийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, мөн тулгарч буй асуудлаа өмнө нь туршигдаж, баталгаажсан know-how, бодит туршлагад тулгуурлан шийдэх чадвартай болоход нь бид зөвлөн чиглүүлдэг.

С.Баярмагнай

Sales and marketing director

С.Баярмагнай

Технологийн дэвшил хэзээ хэзээнээс илүү хурдацтай хөгжиж байгаа энэ үед бизнесийн програмууд ч хувьсан өөрчлөгдөх нь гарцаагүй.

Бид 10, 20 жилийн дараа ямар ертөнцөд ямар дижитал бүтээгдэхүүн ашиглаж амьдрахаа мэдэхгүй ч одоо, яг өнөөдөр хийж чадах зүйлээ хамгийн сайнаар хийж өдөр бүр хичээж ажиллахад амжилтанд хүрнэ гэдэгт Даянсофтын хамт олон итгэдэг.

Бидний шийдлүүд хэрэглэгч нарт таалагддаг, найз нөхөд, мэргэжил нэгтнүүддээ санал болгох хүсэл төрдөг шилдэг сонголт байхыг Даянсофт зорьж байна.

Б.Батзангиа

Founder, Software engineer

Б.Батзангиа

Даянсофтын нэг зорилго бол хэрэглэгчид бизнесийн програм ашиглахдаа хүндрэлтэй санагдах, эсвэл “би чадахгүй” гэсэн айдсаа даван туулахад нь туслах явдал юм.

Бид Монголын бизнесүүдийн ихэнх нь хязгаарлагдмал нөөцөөр илүү ихийг бүтээх эрмэлзэлтэй байдгийг сайн ойлгодог. Тиймээс хэрэглэгчиддээ энэхүү хүсэл тэмүүллээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьдог.

Олон жилийн турш Даянсофтыг тууштай хэрэглэж ирсэн хэрэглэгч нартаа бид чин сэтгэлээсээ талархдаг. Тэдний энэ итгэлийг улам бататгаж, илүү их үнэ цэнэ бий болгож, хэзээд итгэлийг нь алдахгүй байх нь бидний үүрэг юм.

Join Us

Бидэнтэй нэгдэх хүсэлт илгээх

Бид ярилцлагын шатанд тэнцсэн хүмүүстэй эргэн холбогдоно.