Түгээмэл асуултууд

Шинэ хэрэглэгч болох

Програм ашиглахын тулд заавал биечилж уулзах, цаасаар гэрээ байгуулж цаг алдах шаардлагагүй. Дараах алхмын дагуу онлайнаар, зайнаас богино хугацаанд хэрэглэгч болох боломжтой. Хэрвээ 2 талаас хариуцсан ажлуудын цаг хугацаанд нь хурдан хийсэн тохиолдолд дараах алхмуудыг 5-10 минутанд ч багтаах боломжтой байдаг. Бидний хувьд ажлын өдрүүдэд, ажлын цагаар ажилладаг.

Шинэ хэрэглэгч болох 4 алхам бүгд онлайнаар хийгдэнэ:

1. Вебийн "Ашиглаж эхлэх" цэснээс гэрээ байгуулах форм бөглөнө.

2. Гэрээ баталж, төлбөр шилжүүлэх.

Бид таны илгээсэн мэдээллийн дагуу гэрээ, нэхэмжлэхийг бэлдэж илгээгээд танай байгууллагад (таны бизнест) зориулж тусдаа messenger group үүсгэнэ. Цаашид програмын суурилуулалт, зөвлөгөөг тус группээр дамжуулж үзүүлнэ. Гэрээ, төлбөрийн шилжүүлэг хийгдээгүй тохиолдолд програмын суурилуулалт, сургалт хийгдэхгүй болохыг анхаарна уу.

3.Програм суулгах Windows 10+ үйлдлийн системтэй шаардлага хангасан компьютераа бэлдээд програм татаж суулгаад лиценз хүсэлт илгээж, лиценз олгох.

4. Програмын гарын авлагатай танилцаж, програмаа ашиглаж эхэлнэ.

Шинэ борлуулалтын цэг нээх бол энд дарж дараалал алхамтай танилцана уу.

Image
Image

Төлбөртэй холбоотой

Лицензийн төлбөрийг жил бүр тогтмол төлнө. Хэрвээ сургалт, дэмжлэг авах бол цагаас хамаарч багц сургалтын нэг удаагийн төлбөр нэмэгддэг. Өөр ямар нэг төлбөр авдаггүй.

Dayansoft POS програмтай холбоотой

POS програмын лицензийн төлбөр анхны нэг удаагийн сургалт, зөвлөгөө багтсан байдаг. Нэмж хэлэхэд POS-н програм нь сургалт шаардлагагүй байдаг бөгөөд шинэ ажилтнууд зөнгөөрөө өөрөө сураад, ашиглаад явахуйц ойлгомжтой интерфэйс, цөөн үйлдэлтэй програм юм.

Шаардлагатай тохиолдолд програмаас гарын авлагаас хүссэн мэдээллээ хайхад маш дэлгэрэнгүй тайлбар, зургийн хамт олж үзэх, унших боломжтой байдаг.

Image
Image

Олон хариулттай асуултууд

Бидний хувьд манай програм бусдаас ийм давуу талтай, бусад нь ийм сул талтай гэж ярьдаггүй. Харьцуулахыг хүсдэггүй. Гол нь танай хэрэгцээ шаардлага, асуудал чинь юу вэ? Тухайн асуудлыг манай програмаар шийдвэрлэх боломжтой эсэх нь чухал.

Програмаар асуудлыг тань шийдвэрлэх боломжтой ч гэсэн програмаар бүртгэлээ зөв хийж, асуудлаа шийдвэрлэж чадах эсэх нь тусдаа өөр асуудал юм.

Бидний ялгарал

Зөвхөн ганц бүтээгдэхүүн хөгжүүлдэг учраас аливаа алдаа, сайжруулалт хөгжүүлэлтийг богино хугацаанд хийж гүйцэтгэдэг, хэрэглэгчийн хүсэлтэнд хурдан хариу өгөх боломжтой. Бүтээгдэхүүний хувьд хамгийн цөөн модуль, цонхоор бүртгэл хөтөлж таны хүссэн тайлан мэдээг гаргах боломжийг олгох тул анхлан суралцагчдад сурах хугацаа, хөдөлмөр бага шаардана.

ERP системийг мэргэжлийн, мэргэжлийн бус янз бүрийн хүмүүс бүгд ашиглах боловч манай систем илүү мэргэжлийн хүмүүст зориулагдсан. Хэрвээ та хүрэх үр дүн, ямар тайлан мэдээ гаргаж авахын тулд ямар дата, мэдээлэл оруулахаа мэдэж байвал системийн зүгээс ямар нэг хаалт, хориг тавихгүй бөгөөд ажил гүйлгээгээ стандартын дагуу хүссэнээрээ бүртгэх боломжийг олгоно.

Image

Хуудас

Бидэнтэй холбогдох

Twin tower 1, 802 тоот, 2-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, 14251

7222 3333, 7510 3333